ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ УЛС ҮНДЭСТЭН БҮР ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ ?

2019-12-31  

Шинэ жилийн баяр хүн бүрийн хүсэн хүлээдэг догдлол дүүрэн мөч билээ. Аз жаргал, инээд хөөр, баяр баясгалан гээд сайхан бүхнээр өнгө нэмж цагаахан цас шиг шинэхэн тэр л мэдрэмжийг мэдрүүлдэг гайхамшигт мөчүүдийн нэг юм. Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр аж. Эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнөөс л тэмдэглэсэн гэдэг.

  • Харин дэлхийн бvхий л улс vндэстнээс хамгийн анх Авсрталид шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд єнгєрсєн оны тєгсгєл, шинэ оны эхний єдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Чухам vvнээс үүдэн бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн ч Азид хамгийн сvvлд дэлгэрсэн гэдэг.
  •  Шинэ жилийн модыг эртний Германаас vvсэлтэй гэж vздэг. Учир нь эртний германчууд мєнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есєн жил тутамд хоёр метр єндєр гацуураар тахил єргєдєг байв. Энэ уламжлалыг хойчийн гvрэн, vндэстнvvд нь євлєн авч, vргэлжлvvлж байжээ. Орчин vеийн тvvх нь харин XVI зуунаас эхэлдэг. Тэр vед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сvмvvд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар єргєжиж, хvмvvс гэрийнхээ vvдэнд засдаг болж, 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн аж. Ингээд XVII зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бvхнээр чимэх болсон юм байна.
  • Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ. Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.
  •  Оны сүүлийн өдөр улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт мексикчүүд итгэдэг. Мексик, Испани, Кубад он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг.
  • Скандинавын орнууд сүлд модоо мод, даавуун эдлэлээр чимэглэх нь элбэг байдаг бол Европын бусад орон гязалзсан эдээр чимэглэх нь олонтаа. Украинд сүлд модыг аалз, аалзны шүлсээр чимэглэх нь бий. Энэ нь нэгэн домогтой холбоотой. Хүүхдүүдийнхээ сүлд модыг чимэглэх гоёлгүй ядуу эх Зул сарын баярын өглөө сэрээд аалзны шүлстэй сүлд мод гэрэлтэж байхыг харжээ. Тиймээс ч украинчууд аалзны шүлс аз авчирдаг гэдэгт итгэдэг байна.
  • Харин Манай Монголчууд ширээ хэр элбэг хангалуун байна тэр жилдээ элбэг дэлбэг байна хэмээн билэгддэг ба гэртээ заавал шинэ оноо угтах хэрэгтэй үгүй бол тэр жилдээ тэнүүчилнэ хэмээн үздэг билээ. Мөн шинэ жилийн ширээгээ Мандарин жимсгүйгээр төсөөлдөггүй юм.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?