БАГА АНГИЙН СУРАГЧДАД ЧИГЛЭСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2019-12-31  

Хотонт сумын сургуульд БСШУСЯ-ны “Боловсролын чанарын шинэчлэл”–ийн дөрөв дэх шатны хүрээнд хоёр төсөл хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, “Дотуур байранд амьдардаг бага ангийн сурагчдын сурлагын амжилтыг хичээлийн бус цагаар дэмжих” 25,0 сая төгрөгийн санхүүжилттэй “Чингис хаан - номын өргөө” төслийн хүрээнд сургуулийн номын санг тохижуулж, сурагчдыг номтой нөхөрлүүлж байна.Мөн “Бага ангийн сурагчдын монгол хэл, математик, байгалийн ухааны суурь чадварыг хөгжүүлэх” зорилготой 15,0 сая төгрөгийн санхүүжилттэй “Гэрэлт алсын цацраг” төслөөр байгалийн булан байгуулан, сэтгэх чадвар, соробан сампин, Эх хэл- жигүүр, Эцэг эхийн нэг өдөр гэсэн дугуйлангуудыг хичээллүүлж байна. Эдгээр ажлын үр дүнд бага ангийн сурагчдын сурлагын амжилт ахих юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?