УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.01.02/ тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр 2019 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд 309 мянган хүн өндөр настны тэтгэвэр авч байгаагаас тэдний 75,4% хувь буюу 233 мянган ахмад зээлтэй. Тэдний нийт авсан зээлийн хэмжээ 776 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Харин энэхүү 776 тэрбум төгрөгийн зээлийн мөнгөний эх үүсвэр бэлэн байна уу? Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга оффшорын 17 тэрбумыг оруулж ирээд тэтгэвэр, цалин, оюутны зээлийг тэглэнэ гэсэн. Оффшор гэдэг ойлголт байхгүй болсон учраас Салхитын мөнгөний орд гэдэг юм гараад ирсэн учраас түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм ярьж байна” гэв. Гэвч эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж яриад байгаа салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сард 2047 он хүртэл цуцалчихсан талаар мэдэгдэж байсан. Тиймээс Салхитын мөнгөний ордыг төрд өмчлөх шийдвэр шүүхээр эцэслэн шийдэгдсэн үү. Иймээс би 776 тэрбум төгрөг байна уу, хэзээ өгөх вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай гэдэг асуудлыг эрх баригчдад хандан тавиад байгаа юм хэмээлээ.
О.Гоо-Оюун