БНХАУ ХЭД ХЭДЭН БАРААНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ БУУРУУЛЛАА

2020-01-02  

БНХАУ-ын эрх баригчид 850 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан импортын татвараа түр хугацаанд бууруулж байгаагаа мэдэгджээ. Ингэснээр  импортын бүтцийг өргөжүүлэх, оновчтой болгох явдал юм гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Гаалийн тарифын удирдах газрын мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Шинэ хэмжээгээр татвар ногдуулах барааны дунд хөлдөөсөн гахайн мах, зарим төрлийн жимс, жүржийн шүүс орно. Харин алкалоид агуулсан эмийн бүтээгдэхүүн болон чихрийн шижин өвчний шинэ эмийн үйлдвэрлэхэд зориулсан түүхий эдийн татварыг тэглэх аж. БНХАУ мөн Гүрж, Исланд, БНСУ, Коста-Рика, Шинэ Зеланд, Пакистан, Перу, Швейцар зэрэг чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр байгуулсан улсуудын бараа бүтээгдэхүүний худалдааны татварыг бууруулах арга хэмжээ авна гэж тус улсын төв телевизээр мэдээлжээ.

 

 

Ж.Сүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?