Монгол улсын ерѳнхийлѳгч Х.Баттулгын он солигдох мѳчид ард иргэддээ хандаж хэлсэн мэндчилгээ нь дэндүү ѳнѳѳ маргаашийг харсан, улс тѳрийн харалган шийдвэр болжээ . Баттулга:- "Ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байна" гэж мэндчилгээндээ хавчууллаа. Тэгвэл энэ юу гэсэн үг вэ??? Тэтгэврийн ѳрийг нэг удаа тэглэх ҮАБЗ-ийн энэхүү шийдвэр нь зөвхөн 2020, 2021 оны УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн хэнийхээ эрх мэдлийг үргэлжлүүлэх УЛС ТӨРИЙН явцуу эрх ашгийн тохироо байж болох юм. ҮАБЗ-ийн гурван гишүүн ѳѳрсдийнхээ улс тѳрийн явцуу эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавьж чадлаа ч гэж үзэж болно. Ингэснээр Х.Баттулга ерөнхийлөгч 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг "дэмжиж", 2021 онд МАН үргэлжлүүлэн эрх барьснаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэг удаа зургаан жилээр " сонгох" адгаг шинжтэй улс тѳрийн тохиролцоо хийгдлээ гэж шинжиж болох. Эрх мэдлээ хадгалан үлдэхийн төлөө улс орны нийтлэг эрх ашгийг орхигдуулсан шийдвэр гаргаж буй нь Монголчуудын урагшлалт биш ухралт юм. Харин Х.Баттулга, Занданшатар, Хүрэлсүх гурвын хувьд улс тѳрийн давшилт юм. Монгол Улсын Засгийн газар 2010-2016 онд Хүний хөгжил сангаар дамжуулж 3.1 их наяд төгрөгийг иргэдэд тарааснаас ѳнѳѳгийн ҮАБЗ-ийн гурван гишүүн огт сургамж авсангүй. 3.1 наяд тѳгрѳг бол улсын нэг жилийн тѳсвийн гурав хуваасны нэг. Ийм л мѳнгийг үр бүтээлгүй цацсан. Тэгвэл 2019 оны 11-р сарын байдаар 776 тэрбум төгрөгийн тэтгвэрийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн дансны тоо 233,034 байна.
Энэ их мөнгийг бэлнээр тараах халамжийн бодлого, үр ашиггүй шийдвэрийг төр засгийн зүгээс дахин хэрэгжүүлэх болсныг дэмжих аргагүй. Улс тѳрийн ѳнѳѳ маргаашийг харсан харалган бодлогоо ѳѳрчилж, эрдэмтэн мэргэдийнхээ саналд тулгуурласан алсын хараатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, 2021 оноос тѳлж эхлэх "Гадаад өрөө хэрхэн ТЭГЛЭХ" тухай ярих нь илүү оновчтой байсан гэж бодно. Баттулгын мэндчилгээн дэх тэтгэврийн тэглэлт нь сонгуулийн ѳмнѳх жилүүдэд мѳнгѳ тараасан ”хувь”,”хишиг”-тэй агаар нэг сонсогдож, үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлж, цалин орлогыг булааж, валютын ханш өсгөж, ажилгүйдэл, ядуурлыг нэмж, баялгаараа барьцаалагдаж, гадаадын улс орнуудын өрийн занганд оруулж ирсний үргэлжлэл болох нь. Монгол улсын гадаад өр 30 тэрбум ам долларыг давсан гэдгийг ҮАБЗ-ийн гишүүд мэдэж буй ч, энэ талаар ганц ч үг дуугарсангүй нь хачирхалтай. Энэ бол Монгол улсын 8 жилийн тѳсѳвтэй тэнцэх мѳнгѳ. Хүүхэд хѳгшидгүй ѳрѳнд унасан. Монголын нэг иргэнд 20 сая төгрөгийн гадаад өр оногдож буй. Улс тѳрчдийн үүсгэсэн энэ гадаа өрөө төлж чадахгүй бол газар нутгаасаа тасдаж, тѳлѳѳсѳнд ѳгч ирсэн бусдын орны жишиг Монгол улсыг ч тосож байна. Салхитын ганц ордоо бүү хэл, бусад ордуудаа давхарлаж тавиад ч гадаад ѳрнѳѳсѳѳ мултрахгүй нѳхцѳлд орсноо хэрхэн шийдвэрлэх нь ҮАБЗ-ийн гишүүдийн нэн тэргүүнд бодох асуудал. Гэтэл тэд сохор, дүлий хүн шиг таг чиг. Зээл тэглэх гэдэг бол нэг талаас үнэндээ инээдтэй, нѳгѳѳ талаас эмгэнэлтэй шийдвэр юм.
Ц.ЭНХБАТ