МОНГОЛ БАНКНЫ ЕРѲНХИЙЛѲГЧ ЛХАГВАСҮРЭН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ НЭМЖ ОЛГОХЫГ ХОРИГЛОЛОО

2020-01-02  

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгчээ. Энэхүү шийдвэр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хамтран тэтгэврийн зээлийг НЭГ УДАА тэглэх гэнэтийн шийдвэр гаргасан юм. Тэд энэ шийдвэрийг гаргахдаа Монголбанкны байр суурь, саналыг албан ёсоор аваагүй байна. Төрийн гурван өндөрлөгийн хамтран гаргасан шийдвэр чухам хэзээнээс тэтгэврийн зээл авсан иргэдэд хамаарах нь тодорхойгүй. Иймд тэтгэврийн зээл авах хүсэлт олноор ирж, банкуудын зээл олголтод гэнэтийн, сөрөг өөрчлөлт гаргахгүйн тулд дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ нь цаашлаад макро эдийн засагт ч уршигтай. Монголбанк хэрэглээний зээлээс илүүтэй бизнесийн зээл олголтыг илүү дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Гэвч Төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглалын тэргүүн болон хуульч тогтоогчид төв банкны байр суурьтай зөрчилдсөн шийдвэр гаргалаа. Жил бүрийн Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийн хүсэлт нэмэгддэг. Энэ онд Цагаан сарын баяр ирэх сарын 23-нд тохиосон. Жилд ганцхан удаа болдог энэ баяраа банкнаас зээл авч тэмдэглэхээр төлөвлөсөн ахмадуудад зээл олголтыг зогсоосон нь том цохилт болох нь ч гарцаагүй.

 

 

Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?