ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ТУС ТУС ӨСЧЭЭ

2020-01-02  

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний долоо хоногийн үнийн судалгааг гаргасан байна.

2019 оны төгсгөлд буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар:

• Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8238 төгрөг

• Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10547 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 799 төгрөгөөр (8.2%), үхрийн цул махны үнэ 511 төгрөгөөр (4.3%)-аар тус тус өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 9000 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12 мянган төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 616 төгрөгөөр (8.1%), харин хонины цул махны үнэ 321 төгрөгөөр (4.0%)-аар тус тус өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнийн хувьд:

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1600 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1560 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй. “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

 Хүнсний ногооны үнийн хувьд:

Монгол төмс 1.1 хувиар өсч, 818 төгрөг
Монгол лууван 6.5 хувиар өсч, 1417 төгрөг
Байцай 7.4 хувиар өсч, 1443 төгрөг
Хүрэн манжин 4.1 хувиар өсч, 1523 төгрөг
Сонгино хятад 3.8 хувиар өсч, 1326 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?