ЭМНЭЛГИЙН ДАРГААС УЛС ТѲРЧ БОЛОХЫГ ЭРМЭЛЗЭЖ БУЙ ЧИНБҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?

2020-01-03  

Эмнэлгийн дарга нар ажлаа ѳгѳх дургүй. Амиа тавьдаг. Ѳнѳѳгийн нийгэмд тэд нар шиг хѳлжиж, хѳрѳнгѳжсѳн хүмүүс ховор гэж салбарынх нь хэлдэг. Ийм дарга нарт улсын эмнэлгийн дарга нарын дийлэнхийг нэрлэдэг. Эмч, сувилагч нарынх нь амьдрал ахуйг нь дарга нарынхтай нь зүйрлэвэл газар, тэнгэр шиг зѳрүүтэй. Нам дагаж, дарга бараадаж хѳрѳнгѳжсѳн эмч- дарга нарыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Тѳмѳрбаатар сүүлийн олон жил тэргүүлж буй. Тэд эмнэлгээ хувьчилж аваагүй ч, хувийн байгууллага шигээ удирддаг тухай мэдээлэл түгээмэл. Тэгвэл ийм нэгэн хѳрѳнгѳжсѳн дарга-эмч намаасаа "добро" авч УИХ-д дэвшихээр биеэ сойж, эмнэлгийн даргын ажлаасаа чѳлѳѳлѳгдлѳѳ. Тэр бол оны зааг дээр Гавьяат эмч цол хүртсэн, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн юм. Түүний ажлыг Эрдэнэхүү гэгч хүлээн авч, тэр ѳѳрѳѳ зѳвлѳхѳѳр үлдэн, давхар Монголын Их Улс тѳрд хѳл тавихаа илэрхийллээ. Тэрбээр эрх баригч намын "Алтан сарнай" шинэ жилийн " Эрүүл мэнд, нийгмийн салбарын оны хүнээр " шалгарч, "Алтан сарнайн" эзнээр тодорсон. Ийнхүү МАН 2020 оны УИХ-ын сонгуульд Чинбүрэн гэгч даргыг сойж эхэлснээ зарлалаа.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ergej bodno uu:Ug ni boldogson bol boh ni bohooroo,duuchin ni duuchnaaraa,emch emcheeree mergejij dadsan ajlaaraa bair bairandaa ajilval uls oron doo, huvi hun dee ch heregteisen. Hen buhen hunii ami avraad baidaggui, gant****n emch hund l zayagdsan baidgiig sanaj hunii ami avah garaa avilga avagch bohir uls tord durj bohirduulah ni denduu haramsaltai. Gevch ezen medej dee? Odoo yaaltai ni bilee.Emch mergejleeree nasan tursh ajilna, ih hurliin erhem gishuuneer 4 jil l suuna dahiaj songogdoh magadlal hetsuu geed bodoh yum baina daa 2020-01-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?