УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна. Тухайлбал нэн түрүүнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэнэ. Түүнчлэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж. Мөн өнөөдрийн хуралдаанаар Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Э.Сувдаа