АВСТРАЛИ УЛС ДАХИН ТҮЙМЭРТ ӨРТӨВ

2020-01-03  

Австралийн зүүн өмнөд нутгийн Шинэ Өмнөд Уэльс мужид дэгдэж буй ойн түймэр энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд улам газар авах төлөвтэй байгаатай холбогдуулан тус мужид долоо хоногийн онц байдал зарласан байна. Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд агаарын температур Цельсийн 40 хэм хүрэх төлөвтэй байгаа тул хуурай агаар, хүчтэй салхины улмаас түймэр улам газар авж болзошгүй хэмээн Цаг уурын газрын мэргэжилтнүүд таамаглаж байна.

Шинэ Өмнөд Уэльс даяар өнгөрсөн 11 дүгээр сараас хойш түймэр дэгдэж эхэлсэн бөгөөд шинэ он гарсаар 3 хүн амиа алдаж, 380 байшин сүйджээ. Тиймээс мужийн эрх баригчид сонор сэрэмжтэй байхыг оршин суугчид, жуулчдад хандан уриалж байна.

 

 

 

Ж.Сүх

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?