Н.ЭНХБАЯР: НАДААС АЙЖ БАЙНА, ШИНЭ МАНАНГИЙНХАН

2020-01-03  

Шинэ МАНАН-гийнхан надаас айж,  сонгуульд оруулахгүй гэж зүтгэж байна гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуулийн хуультай холбоотой байр сууриа илэрхийлэхдээ онцоллоо.
Оны сүүлчээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт ѳѳрчлѳлтийг баталсан. Тэгэхдээ  авилга,  албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгүүлж байсан хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх заалтыг тусгасан нь МАХН-ын дарга  Энхбаярыг ингэж хэлэхэд хүргэлээ.
- Хуулийн төслийг анх өргөн барихад ийм зүйл заалт огт байгаагүй. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр хуулийн тѳслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар зарчмын зөрүүтэй саналыг гаргаж ирснээр  санал хураалтаар  дэмжигдсэн байдаг. Энэ бол хавчлага, шахалт.  Тиймээс энэ асуудлаар  Үндсэн хуулийн Цэц болон НҮБ-д хандана.  Хуучин МАНАН намайг хэлмэгдүүлж,  хүчээр ял тулгаж сонгуульд оруулаагүй. Гэтэл шинэ МАНАН ч бас л надаас, МАХН-ыг сонгох ард түмнээс айгаад намайг мөн л сонгуульд оруулахгүй гэж зүтгэж байна. Сонгох, сонгогдох эрх бол Үндсэн хуульд заасан эрх. Тийм л шударга юм бол шинэ МАНАН-гийнхан хүн алсан, хүчин хийсэн, эх орноосоо урвасан, хар тамхитай холбогдсон хүмүүсийг сонгуульд оруулахгүй гэж хууль гаргах хэрэгтэй гэж МАХН-ын дарга оны тѳгсгѳлд хэллээ.

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?