Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авдаг. Тэдгээрийн 60 хувь буюу 230.8 мянган тэтгэвэр авагч арилжааны банкнаас тэтгэвэр барьцаасан зээл хэлбэрээр 680.9 тэрбум төгрөг авсан судалгаа бий. Нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь Хаан банк болон Төрийн банкаар үйлчлүүлдэг. Энэ банкуудад тэтгэврийн зээлийг тѳрѳѳс тэглэх нь мэдээж ашигтай.
Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ оны босгон дээр ахмадад дуулгасан нэгэн мэдээ нийгмийн анхаарлын сэдэв болов. Тодруулбал, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох мөчид зарласан юм.
Дээрх шийдвэр бодит байдал дээр хэрэгжих эсэх нь УИХ-аас хамаарна. Тэтгэврийн зээлийг тэглэх нь банкуудад мэдээж ашигтай. Хамгийн эрсдэлтэй хэсгийн тэтгэврийн зээлийг төрөөс даах учраас. Харин макро эдийн засаг, инфляц талаасаа төдийлөн өөрчлөлт орохгүй ч гэлээ зээлээ төлүүлсэн иргэд буцаагаад зээл авах нь тодорхой. Ингэснээр инфляц өсч үнийн хөөрөгдөл бий болгох эрсдэлтэй. Мөн төгрөгийн ханш суларна.
Ийм байр суурийг Банкны мэргэжилтэн, нэгэн цагт Монгол банкны ерѳнхийлѳгчѳѳр ажиллаж байсан М.Болд илэрхийллээ. Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ гаргасан шийдвэрийнхээ ур дагаврыг тун ч тооцсонгүй. Эс бѳгѳѳс түүний эдийн засгийн зѳвлѳх тун тааруухан зѳвлѳх болж таарна гэсэн дүгнэлтийг хийж болох нь.
О.Гоо-Оюун