ЧИНЗОРИГ ҮАБЗ-ИЙН ШИЙДВЭРИЙГ ҮГ ДУУГҮЙ БИЕЛҮҮЛНЭ, ҮГҮЙ БОЛ АЖЛАА ѲГНѲ

2020-01-03  

Нийгмийн хамгаалал, Хѳдѳлмѳрийн сайд Чинзориг ерѳнхий сайдаас үүрэг авсан байна. Түүнд ирүүлсэн Ерөнхий сайд Хүрэлсүхийн  захирамжийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулан төсөл боловсруулж Их хуралд танилцуулахаар болсон байна.  Одоогоор 231 ахмад 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. -Ахмадууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс л ажиллаж, улс эх орны хѳгжлийн тѳлѳѳ залуу насаа зориулсан хүмүүс. Тиймээс  төрдөө үнэлэгдэн зээлээ тэглүүлэх нь зөв.
Ахмадын зээлийн талаарх  нарийн судалгаа бидэнд одоохондоо алга. Намайг  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдоход тэтгэврийн зээл 12 хувийн хүүтэй байсан бол одоо 10 хувьтай болсон. Энэ нь бусад зээлийн хүүтэй харьцуулахад маш бага. Тиймээс ахмадууд ач,  зээгийнхээ сургалтын төлбөр, хүүхдүүдийнхээ байр, машины мөнгийг төлөхѳд зээлээ зарцуулж байж болохыг үгүйсгэхгүй. Тэтгэвэр гэдэг бол ахмадуудын сарын хэрэгцээг хангах ёстой зүйл. Гэтэл энэ төрлийн зээлийг барьцаалан өгдөг нь буруу юм. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэх нь зѳв гэж салбарын сайдын хувьд үзэж гэж Чинзориг хэллээ.
Тэгснээрээ Чинзориг Монгол улсыг халамжийн улс орон болгох, Азийн Хѳгжлийн Банкны тавьж буй халамжийн мѳнгѳ тараах улс тѳржсѳн үйл ажиллагааг хязгаарлах болзлыг  зѳрчлѳѳ.

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:zeel avaagui ni yah bolj bn Tetgevriig ni nemj bolohgui yu 2020-01-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?