2050 ОН ГЭХЭД НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ХҮН АМ ОДООГИЙН МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮН АМТАЙ ДҮЙЦЭНЭ

2020-01-03  

Монгол улсын Засгийн газраас томилсон салбар бүрийн 1500 эрдэмтэн, судлаачид долоон сар  хамтран ажиллаж, есөн тулгуур, 50 зорилт бүхий бодлогын бичиг баримтыг боловсруулан бэлэн болгосон байна.
-Энэ хөтөлбөр өмнөх 517 бодлогын баримт бичгийг нэгтгэсэн нэгтгэл. Ѳѳрѳѳр хэлбэл,  2000 оноос хойш гаргасан бодлогын баримт бичгийг зангидсан юм. Мѳн 1992 оноос хойш гаргасан бүхий л бодлогын баримт бичигт судалгаа дүн шинжилгээ хийж, түүндээ тулгуурлан  Монгол улсын хѳгжлийн  2050 он хүртэлх бодлогын баримт бичгийг боловсруулсан.
Санхүүгийн тооцоо, эрсдэлийн анализтай, хэрэгжих төслүүдийн ТЭЗҮ,  бодлогын уялдаа, давхцал, хөрш орнууд болон бусад гадаад талын нөлөөг ч давхар тооцсоноор ѳмнѳх баримт бичгүүдээс давуу талтай.
Энэхүү хѳгжлийн бодлогын баримт бичгийг тун удахгүй  УИХ-д өргөн барина. Мөн олон нийтээр ч хэлэлцүүлнэ.
Эрдэмтэн, судлаачид Монгол улсын  өнгөрсөн 30 жилийн гол алдаа дутагдлыг нэрлэсэн.  Энэ бол Монгол төрийн тогтворгүй байдал юм. Үүнээс болоод тѳрийн бодлого тогтворгүйтэж,   хүний хөгжил орхигдож, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх тал дээр ноцтой  алдаа гарч байсан.  Тиймээс энэ удаад амьдралын чанар ба дундаж давхарга гэсэн том хэсгийг зориуд оруулсан. Цаашид Монгол улсыг эдийн засгийн  бүсэд хувааж, бүсчлэн  хөгжүүлнэ. Ингэснээр нутаг дэвсгэр биш эдийн засгийн жам ёсны дагуу хөггжих болно. 
Тэрчлэн орон сууцны бодлогын реформ, хуримтлалын бодлого болон даатгалын тогтолцоог боловсронгуй хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх үзлэг, улсын эмнэлгүүдийн шинэчлэл, их дээд сургуулийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхай ба тэргүүлэх зургаан салбарыг зарлана.
Ѳрийн асар их дарамттай дөрвөн жил тосож буй тул энэ талаар ч анхаарсан.
Хүн амын одоогийн өсөлтөѳр хэмжвэл, Монгол улсын хүн амын тоо 2050 он гэхэд 5.5 сая байх тооцоо гарсан.
Улаанбаатар хотод  2050 он гэхэд 3.2 сая хүн төвлөрөх дүр зураг харагдаж буй учраас Улаанбаатар хотын дагуул хотыг байгуулахад анхаарна гэж Засгийн Газрын ХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.

Шадар сайд Л.Оюун-Эрдэнэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Оюун эрдэнэ минь дээ одоо ажлаа хийгээч одоо судалгаа хийж болно Оффошорт байгаа мөнгөө оруулж ир тэгсний дараа учир нь олдоно 2020-01-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?