Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Төв банк 2019 оны 12 дугаар сард 761 кг үнэт металл худалдан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь хэлтэс 29 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь салбар 2.5 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.9 тонн үнэт металл худалдан авч байснаас 2.2 тонноор буурсан үзүүлэлттэй байгаа юм. 2019 оны 12 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,222.85 төгрөг байлаа.
Э.Сувдаа