УИХ-ын чуулганы 2019.11.28-ийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувийн саналаар баталсан. Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр олгохоор болсон. Түүнчлэн ямар нэгэн босго оноогүйгээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно. Тиймээс өрхийн мэдээллийн санд огт бүртгэлгүй иргэд хариуцсан харьяа дүүргийнхээ хорооны халамж, үйлчилгээний мэргэжилтэнд өргөдөл гаргах юм байна. Харин шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тухайд тухайн өрхийн мэдээлэл өрхийн мэдээллийн санд байгаа бол хүүхдийн бүртгэл нь нэмэгдээд явна.
Т.Хуншагай