ЕБС-ИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАХГҮЙ

2020-01-04  

БСШУСЯ-наас сурагчдын II улирлын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгааг салбарын сайд Ё.Баатарбилэг илэрхийллээ. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг ЭМЯ-наас тус яаманд хүргүүлсэн юм. Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрсэн нөхцөлд сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай байдаг аж. Тэгвэл одоо нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эзэлж байгаа учир сурагчдын амралтыг сунган хойшлуулах нөхцөл бүрдээгүй байна гэсэн тайлбарыг БСШУСЯ-наас өгч байна. Өнгөрсөн жилүүдэд сурагчдыг хоёр сараар амрааж байсан. Өнгөрсөн 2019 онд гэхэд Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлчихсэн байхад сургуулийн хүүхдүүд амраагүй байсан. Ийм хүндрэлүүд гардаг учраас хичээллэх хугацааг тогтвортой байлгах нь чухал байна гэж үзжээ. ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт нэгдүгээр сарын 9-нд дуусаж, 10-наас хичээллэж эхэлнэ.

 

Э. Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?