Яруу найраг гэх аугаа их урлагийг Монгол хүн бүр дуртайяа хүлээж авдаг. Тэгвэл энэ удаагийн “Болор цом 37” яруу найргийн наадам өнөөдөр багануур дүүрэгт эхэлсэн. Энэ удаагийн “Болор цом-37” наадамд 27 найрагч өрсөлдөх юм. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг тус наадам анх 1983 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Анхны наадамд Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд хэлэх үг" шүлгээрээ тэргүүн байрыг эзэлж байжээ.
Э.Сувдаа