К.ГОН АЧААНД НУУГДАН ЗУГТАВ УУ ?

2020-01-06  

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоныг ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт холбогдуулан  2018 оны 11 дүгээр сард баривчилж, 108 хоногийн дараа барьцаагаар сулласан боловч өнгөрсөн дөрөвдүгээр сард дахин баривчилсан. Гэвч Карлос Гон дахин барьцаагаар суллагдсан боловч хувийн нисэх онгоцны ачаанд нуугдан Японы хилийг давсан гэж Туркийн “Aksam” сонинд өнгөрсөн ням гарагт мэдээлжээ. Түүнийг барьцаагаар сулласан нөхцөлүүдэд бусад улс орон руу аялахыг хориглосон заалт багтсан байж гэвч тэрээр Туркийн агаарын тээврийн компанийн хувийн нисэх онгоцонд суун Японы хилийг хууль бусаар давж, өнгөрсөн даваа гарагт Ливанд очсон хэмээн үзэж байгаа юм. Тодруулбал "Америкийн хоёр иргэн Дубай хотоос анх нисэх онгоцонд сууж, Осака хот руу ниссэн байна. Тухайн үед уг нисэх онгоцонд аудио төхөөрөмж хийх зориулалт бүхий хоёр том хайрцаг байжээ. Уг хайрцагнуудыг Осака хотын нисэх онгоцны буудлын рентген төхөөрөмжөөр шалгах боломжгүй байсан тул гар төхөөрөмжийг ашиглан шалгасан байна. Улмаар К.Гон хайрцагнуудын тусламжтайгаар Японы хилийн шалган нэвтрүүлгийг давсан" гэж эх сурвалжуудын мэдээлснийг иш татан “Aksam” сонинд нийтэлжээ.  Мөн Америкийн хоёр иргэн өөрсдөдөө саад болохгүй байхыг онгоцны үйлчлэгчдээс хүссэн бөгөөд нислэгийн үеэр зочны өрөөнд орж ирэхгүй байхыг хүсжээ. Уг хоёр иргэнийг Истанбул хотоос хоёр дахь онгоцонд суух үед уг үйл ажиллагаанд оролцохгүй байхыг агаарын тээврийн компанийн өндөр албан тушаалтан хөлгийн багийнханд үүрэг болгожээ. Туркийн хууль сахиулагчид уг төлөөлөгчийг баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 

 

 

Ж.Сүх

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?