“АЛТАН БӨМБӨРЦӨГ”-ИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2020-01-06  

АНУ-ын Калифорни муж улсын Беверли Хиллз хотноо болж буй “Алтан бөмбөрцөг” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо.

Шилдэг кино зохиол 

Америкийн найруулагч Квентин Тарантино “Холливудад нэг удаа” киногоороо “Шилдэг кино зохиол” төрөлд Алтан бөмбөрцөг шагналыг хүртжээ.

Лос Анжелес дахь 1969 оны үеийн үйл явдлыг дүрсэлсэн уг кинонд телевизийн од байсан Рик Далтон, түүний орлон тоглогч Клифф Бут нарын тухай өгүүлдэг байна. Цуврал алуурчин Чарльз Мэнсонтой холбоотой үйл явдал болон найруулагч Роман Поланскийн гэргий Шэрон Тейтийн амийг хөнөөсөн хэрэг гарах үед үйл явдал өрнөдөг байна. Тус кинонд Леонардо Ди Каприо, Брэд Питт, Марго Робби, Аль Пачино, Курт Рассел, Тимоти Олифант, Дакота Фаннинг, Люк Перри зэрэг алдартай жүжигчид дүр бүтээжээ.  Тарантинотой хамт энэ төрөлд найруулагч Ноа Баумбакийн “Гэрлэлтийн түүх”, Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хоны “Шимэгч”, Шинэ Зеландын найруулагч Энтони МакКартений “Хоёр пап лам”, Америкийн кино найруулагч Стивен Зеллианы “Ирланд хүн” зэрэг кино тус бүр өрсөлдсөн байна.

“Гадаад хэлээрх шилдэг кино”

Энэ төрөлд Испанийн найруулагч Педро Альмодоварын “Өвдөлт ба Алдар нэр”, Хятад гаралтай Америк найруулагч Лулу Ваны “Үдэлт”, түүнчлэн Францын найруулагч Селин Сьямма, Лажа Ли нарын “Гал дундах охины хөрөг”, “Орхигдогсод” кинонууд тус бүр өрсөлдсөн байна. Тэдгээрээс БНСУ-ын найруулагч Пон Жуны “Шимэгч” кино шагнал хүртжээ.  

 Шилдэг инээдмийн цуврал кино

“Шилдэг инээдмийн цуврал кино төрөлд” Их Британийн жүжигчин Фиби Уоллер-Бриж зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон “Өөдгүй амьтан” кино “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Жүжигчин Фиби Уоллер-Бриж “Инээдмийн цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд мөн шалгарсан байна.

Шилдэг кино

2019 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн АНУ-ын кинотеатруудын дэлгэцнээ гарсан "1917" кино энэ оны Шилдэг кино боллоо. Тус кино 90 сая ам.долларын төсвөөр бүтсэн "1917" одоогоор 2.3 сая ам.долларыг олжээ.

 

Шилдэг зурмал, хөдөлгөөнт кино 

Шилдэг зурмал, хөдөлгөөнт кино төрөлд  “Laika” студийн “Алдагдсан хэсэг” хүүхэлдэйн кино шалгарсан байна. Энэ төрөлд өрсөлдөгчдийг “Frozen 2”, “Араатны хаан арслан”, “Тоглоомын түүх 4”, Лууг хэрхэн сургах вэ 3” зэрэг орлогоороо дээд амжилт тогтоосон үзүүлэлтээр нь сонгожээ.

Шилдэг телевизийн цуврал 

Энэ төрөлд “Чернобыль” богино хэмжээний цуврал кино “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Америкийн "HBO" телевизийн Их Британийн "Sky" телевизтэй хамтран бүтээсэн "Чернобыль" таван ангит цуврал кино нь Чернобылийн Атомын цахилгаан станцад 1986 онд болсон осол болон түүний хор уршгийг арилгаж, ослын учир шалтгааныг олох тухай өгүүлдэг юм. 9 дүгээр сард энэ кино “Emmy” олон улсын шагналыг хүртсэн байна. 

Шилдэг эрэгтэй дүр

“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд найруулагч Тодд Филиппсийн “Жокер” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Хоакин Феникс “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон байна.  

“Богино хэмжээний цуврал болон телевизийн киноны шилдэг эрэгтэй дүр” төрөлд Америкийн жүжигчин Рассел Кроу “Хамгийн чанга дуу хоолой” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болсон байна. Энэ төрөлд “Чернобыль” кинонд дүр бүтээсэн жүжигчин Жаред Харрис, "Фосси/Вердон" киноны гол дүр Сэм  Рокуэлл, “Тагнуул” кинонд дүр бүтээсэн Их Британийн жүжигчин Саша Барон Коэн нар өрсөлджээ. “Драм цуврал киноны шилдэг эрэгтэй дүр” төрөлд “Өв залгамжлагчид” кинонд бүтээсэн дүрээрээ Шотландын жүжигчин Брайан Кокс шалгарчээ. Түүнчлэн “мюзикл юмуу инээдмийн цуврал киноны шилдэг эрэгтэй дүр төрөлд” Америкийн жүжигчин Рами Юссеф "Рами" цуврал кинонд бүтээсэн дүрээрээ, “Богино хэмжээний цуврал кино болон телевизийн киноны шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд Шведийн жүжигчин Стеллан Скарсгард "Чернобыль" богино хэмжээний цуврал кинонд бүтээсэн дүрээрээ тус бүр шагнал хүртжээ. 

Шилдэг эмэгтэй дүр

Их Британийн найруулагч Бенжамин Кароны “Титэм” хэмээх цуврал кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Оливия Колман “Драмын цуврал киноны шилдэг эмэгтэй дүр” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Түүнчлэн “Богино хэмжээний цуврал кино болон телевизийн киноны шилдэг эмэгтэй дүр” төрөлд жүжигчин Патриша Аркетт “Дүр эсгэлт” кинонд бүтээсэн дүрээрээ, харин “Уран сайхны киноны шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд Америкийн жүжигчин Лора Дерн “Гэрлэлтийн түүх” кинонд бүтээсэн дүрээрээ тус бүр шалгарсан байна.

 

 

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?