КАПИТАЛ БАНКИНД БАЙСАН УЛСЫН ТӨСВИЙН МӨНГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

2020-01-06  

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн зөвлөмжийг дэмжиж буйгаа МАХН-ын удирдлагууд өнөөдөр мэдээллээ. Гэхдээ өр тэглэх эх үүсвэрийг Салхитын ордын орлогоос гаргах нь шударга бус хэмээн үзэж байгаа аж. Тиймээс дампуурлаа зарлаад буй Капитал банкинд байсан Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны үр ашиггүй зарцуулсан 1.2 их наяд төгрөг, АСЕМ зохион байгуулахад үр ашиггүй зарцуулсан 395 тэрбум төгрөгийг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлж, түүгээр ахмадуудын зээлийг тэглэх хэрэгтэй гэдгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэллээ. Тэрбээр, “Дээрх хөрөнгийг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлснээр зөвхөн тэтгэврийн зээлийг тэглэх бус малчны, цалингийн, орон сууцны зээлийн хүүг тэглэж, өмнө нь төлсөн хүүгийн төлбөрийг зээлийн үндсэн төлбөрөөс хасуулах хөрөнгийн эс үүсвэр бүрдэнэ гэсэн тооцоо, судалгаа бий” гэлээ.

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?