“Найман шарга” валютын арилжааны төвийн ченжүүд өчигдөр юанийг 394-өөр авч, 397 төгрөгөөр борлуулж байна. Энэ нь “Хятадын Цагаан сар ирэх 24-нд эхэлнэ. Энэ үеэр өмнөд хөршийн худалдаачид бараг сар амардаг. Манай худалдаачид амрахаас өмнө бараа, бүтээгдэхүүнээ татах гэж юанийн эрэлт үүссэнтэй холбоотой хэмээн ченж нар хэлж байна. Түүнчлэн Монголбанкнаас зарласан дундаж ханшаар юань 392.29 төгрөгтэй тэнцэж байгаа нь гурван сарын өмнөхөөс 25 орчим төгрөгөөр чангараад байна. Мөн Хятадын зах зээлд 6.96 юань нэг ам.доллартой тэнцэж байна.
Т.Хуншагай