АХМАДУУДЫН НИЙТЛЭГ ЭРХ , АШИГ СОНИРХЛЫГ ХАРЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ

2020-01-07  

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан Монголын ахмадын холбооноос хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийллээ. Ахмадуудын тухайд  эл асуудал сайшаалтай, төр засагтаа баярлаж байгаа хэдий ч ахмадуудын дунд талцал, бухимдал үүсээд байна гэв. Учир нь байгалийн баялгийн мөнгөөр тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа бол нийт ахмад настнууддаа хүртээмжтэй байх хэрэгтэй. Монголын ахмадын холбоо уг асуудлыг буруу гэж үзэхгүй байгаа ч нийт ахмадынхаа нийтлэг, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харж үзэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн зээлтэй ахмадуудын 97 хувь нь 6 сая хүртэлх зээлтэй бол үлдсэн хувь нь 10-30 сая төгрөгийн зээлтэй байна. Ахмадуудаас дээрх олон сая төгрөгийн зээлтэй ахмадуудын зээлийг бүгдийг төлөх нь шударга бус байна. Зээл аваагүй ахмадуудыг хохироохгүй тулд тэтгэврийн зөрүүг арилгах хэрэгтэй. Тэтгэвэр нь хүрэхгүй байна гэхээс илүү зээлийн өндөр хүүд дарлуулдаг тул тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, цаашид олон сараар биш 3 сараар олгох хэрэгтэй гэж үзэж байна хэмээлээ.

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ДД:Тэтгэвэрийг тийм ихээр буюу 10, 20, 30-н саяаар зээлдэг юм уу. сая гэхээр хэдэн жилээр зээлсэн байхав. Энэ бол урьдчилсан мэдээлэлээр санаатай хийсэн ажил мөн. Хүрэлсүхийн ч юм уу Баттулгын хамаатан бөгөөд халамжлагчид ба йна. Эндэс ийм л дүр зураг харагдаж байна. Яанаа энэ луйварчдыг, одоо бүр бу****ар дамжуулан луувардаж байна. Монголын төрийн дээрэмчид татвар төлөгч ба баялаг бүтээгчдын хөрөнгийг үрэн таран хийж байна. Эрдэс баялагч ард түмний өмч биздэ. Тэр ордуудаар төлүүлэхээр ард нийтэд хүртээлгүй гэж ард түмний тархийг угааж байна. бусдыгаа мөн ч их доромжлон дарлах юмдаа. 2020-01-07
ulsaad boddog ni ****irdog tsag boljee:Ul****a hundrel uchruulaagui baigaa bolomjindoo bagtaaj amidarsan ahmaduuddaa shiitgej baigaa yum uu?! geltei Zeel avah heregtsee baisan uu gevel baij taarna.Heregtseegee tanaj,ediin zasgaaraa saingui baigaa ued ni ulsad hundrel uchruulahgui l gej heregtseegee erembelj tanasan baigaa sh dee. 2020-01-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?