К.ГОНЫ ЗУГТАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ОЛОН САРЫН ТУРШ БОЛОВСРУУЛСАН

2020-01-07  

Санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдсон Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон барьцаагаар суллагдсан хугацаандаа Японы хилийг хууль бусаар давсан хэмээн үзэж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн даваа гарагт Ливанд очсон юм. Түүнийг зугтах төлөвлөгөөг олон сарын турш боловсруулсан. Уг  төлөвлөгөөг өөр өөр улс орны 10-15 хүний бүрэлдэхүүн бүхий баг боловсруулсан ажээ. Төлөвлөгөөг боловсруулагчид Японд 20 гаруй удаа ирж, 10 орчим нисэх буудлыг үзсэн байна. “Кансай” олон улсын нисэх онгоцны буудлын хувийн нисэх онгоцны зогсоол ямар нэгэн нислэг ирээгүй үед хоосон байдаг бөгөөд уг нисэх буудлын рентген төхөөрөмжид том ачаа багтах боломжгүй байсан талаар Америкийн “Wall Street Journal” өдөр тутмын сонинд /WSJ/ мэдээлжээ.

 

 

Ж.Сүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?