Нэгэн цагт МАХН –аар овоглож, 2012,2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин, өрсөлдөж ялалт байгуулсан О.Баасанхүү гишүүн МАХН-аас гарах улс төрийн шийдвэр гаргахаар болжээ. Тэрээр МАХН-аас гарна гэдгээ удаа дараа хэлж байсан бөгөөд өнгөрсөн 2018 онд намын их хурлаа зохион байгуулж, өөрөө намын даргаар сонгогдож, Улсын дээд шүүхэд хандаж байсан удаатай. Гэвч Улсын дээд шүүх МАХН-ын энэ асуудлыг дотооддоо шийд хэмээн буцааж байсан юм. Харин энэ удаад Н.Энхбаяр гэдэг хүн 11 удаа намайг МАХН-аас хөөсөн. Хамгийн сүүлд Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэрэгтнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг намайг хөөцөлдөж оруулсан гэж намайг гүтгэлээ. Гэтэл би тэр заалтыг нь дэмжээгүй, тэр асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд нь ч оролцоогүй. Гэтэл намайг гүтгэсэн. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүн намайг олон удаа намаасаа явуулахыг хүсэмжилж байгаа. Тиймээс би улс төрийн шийдвэр гаргахаар болсон. Одоогоор албан ёсоор намаасаа гарах өргөдлөө өгөөгүй байна. Намаасаа гарлаа гэхэд намууд санал тавибал бодож үзнэ хэмээлээ. Хэрвээ О.Баасанхүү гишүүн намаасаа татгалзвал МАХН парламентад суудалгүй нам болно.
О.Гоо-Оюун