ИРАНД 180 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦ ОСОЛДЖЭЭ

2020-01-08  

Ираны Тегеран хотын нисэх буудлаас орон нутгийн цагаар Лхагва гарагийн өглөө хөөрсөн Боинг 737 удалгүй осолдсон тухай тус улсын ISNA мэдээллийн агентлаг мэдээллээ. Имам Хомейни нисэх онгоцны буудлаас Украйны Киев хотыг чиглэсэн хөөрсөн уг онгоцод нислэгийн багийнхан болон 180 зорчигч байжээ. ISNA агентлагийн мэдээлсэнээр Украйны авиа компанийн тус онгоц техникийн саатлаас үүдэн осолдсон байх магадлалтай аж. "Аврах баг ослын газарт очсон ч онгоц шатаж, ойр орчимд гал авалцсан тул тусламж үзүүлэх боломж хомс байна" хэмээн Ираны онцгой байдлын албаны тэргүүн Пирхоссэйн Коуливанд мэдээлжээ. 

 

 

Ж.Сүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?