ДУНДГОВЬ АЙМАГТ 599 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСНӨӨС 425 САЯАР ДАРГА НАР НЬ МАШИН АВЧ УНАЖЭЭ

2020-01-08  

Дуу хуурын өлгий Дундговь аймаг хөгжлөөрөө аймгууд дундаа адагт шахуу жагсдаг. Ард иргэдийн амьдрал ч сайнгүй. Харин аймгийн дарга нар нь юун ард иргэдийнхээ амьдралыг бодох, төсвийн мөнгөөр том машин авч унах хоббитой. Гялгар, том, хар хар машин унаад, аймгийн төвийнхөө саарал гудамжаар салхи татуулан явж, ард иргэдээ дайрах шахуу давхилддаг. Ямартаа л 2019 оны төсвийн төсөлд орон нутгийн хөрөнгө оруулалтад 599-хөн сая төгрөг төсөвлөснөөс 425 саяар нь буюу 70,80 хувьд нь дарга нар нь өөртөө авто машин авч унаж байх вэ. 425 сая төгрөгийн 200 саяар нь ИТХ-ын дарга шинэ Ланд  круйзер 200 маркийн машин авч унан тансаглажээ. Дундговь аймгийн ИТХ-ын дарга нь Засаг даргыг огцруулна гэж айлгаж байгаад 200 саяар цоо шинэ “Ланд 200” авахуулах төсөв батлуулсан гэдэг. Юутай ч Дундговь аймгийн ард иргэдийн амьдрал бүрсгэр ч  дарга нарынх нь амьдрал машин шиг нь гялгар байна.   

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
aagii:teneg bøøsnuud 2020-01-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?