ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ НЭГ УДААДАА ТЭГЛЭХТЭЙ ХОЛБООТОЙГООР МӨНГӨ ХЭВЛЭХ ТУХАЙ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА

2020-01-08  

УИХ-ын чуулганы  өнөөдрийн нэгдсэн  хуралдаан гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тухай, Тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  “Тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. Хуулиар биш тогтоолоор хийх боломжтой. Энэ асуудалтай холбоотойгоор бонд, баталгаа, Монголбанкны мөнгө хэвлэх тухай асуудал яригдаж байгаа. Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудлаар тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгөх боломжтой. Тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн нь дээр. Бондын асуудлыг компани гаргаж байгаа “Эрдэнэс Монгол” гаргах учраас компанийн тухай хуулиар шийдэх боломжтой. ТУЗ-өөс шийдвэрлэсний дагуу бонд гаргаад явж болно. Хөгжлийн банкны баталгааны асуудлыг Засгийн газар өөрөө дангаараа шийдэх эрхтэй.  Банкны тухай хуулиар явна. Монголбанкны хуулиар төв банк Засгийн газрын бондыг л худалдан авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, компанийн бондыг төв банк мөнгө хэвлэж авах хуулийн зохицуулалт байхгүй. Ийм нөхцөлд  зээл тэглэх асуудлыг Засгийн газар өөрсдөө л шийд. Тус, тусын хуулиар зохицуулсан асуудлыг УИХ-д оруулж бантагнуулах шаардлагагүй. Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд бүрэн шийдэх боломжтой асуудал” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?