УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг СЕХ-ны гишүүнээс чөлөөллөө. Улмаар хуульч эрх зүйч Б.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгч ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Гочоосүрэнгийн Байгалмаа, УУХҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Эрдэнэбилэгийн Батболд, Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо.
О.Гоо-Оюун