ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ ЭСЭХИЙГ МАРГААШ ЭЦЭСЛЭН ШИЙДНЭ

2020-01-08  

УИХ-ын чуулганы хуралдаанаар Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг төсөлд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээл авсан ахмадын зээлийг нэг удаадаа тэглэхээр заасан юм. Нийт 239 мянган ахмадын 758 тэрбум төгрөгөөр тэглэнэ. Төслийг хэлэлцэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Тэтгэврийн зээл тэглэж байгаа асуудал арилжааны банкны бүтээгдэхүүнтэй холбоотой. Энэ бүтээгдэхүүн нь эрсдэлтэй учраас өөр зүйл гаргахаар ажиллаж байна. Хөгжлийн банк баталгаа гаргана. 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол:

Улсын хэмжээнд 421 мянган ахмад бий. Тэднээс 229 мянган ахмад нь  776 тэрбум төгрөгийн зээл авсан. Хугацаа хэтэрсэн тэтгэврийн зээл  1.1 тэрбум. Ахмадуудын 91 хувь нь 6 сая төгрөгийн, 21400 иргэн 7-30 хүртэлх сая төгрөгийн зээл авсан байна.  Төрийн банк болон Хаан банкнаас 95 хувь нь зээл авсан байгаа. Хуулийн төсөл дээр нэлээн бодож шийдэл гаргах ёстой гэж үзэж байгаа. Цаана нь 192 мянган зээл аваагүй иргэдэд байгалийн баялгаас яаж тэгш хүртээх вэ гэдэг асуудлыг ярилцаад Салхитын мөнгөний ордыг ашиглах явцад бондоос өрийн бичиг гаргаж шийдвэрлэх талаар судалж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Байгалийн баялгийг ард иргэдээ ялгаварлалгүй олгох хэрэгтэй. Энэ асуудал Цэц рүү очих эрсдэл бий шүү. Хөгжлийн банк баталгаа гаргах эрхтэй. Засгийн газрын хуралдаанаар шийдээд Хөгжлийн банкинд үүрэг өгөөд явах боломжтой. Төрийн банкийг мөнгөжүүлж байна. Тун удахгүй Төрийн банк хувьчлагдана.

УИХ-ын гишүүн Л.Болд: Хуулийн төслийг энэ хэлбэрээр нь дэмжих боломжгүй. Хэрэв энэ хэлбэрээр баталбал төсөл Үндсэн хуулийн цэцэд очно. Өнөөдөр ахмадуудаас нэг нь ч тэтгэврийн зээл тэглэнэ гэхэд баярлахгүй байна. Эндээс хоёр банк л хожно. Нийт 780 тэрбум төгрөг Төрийн банк, Хаан банкинд очно. Яагаад гэвэл ахмадын гарт нэг ч төгрөг очихгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх төслийг дэмжиж байгаа. Төслийг санаачилна гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Орон нутагт ажиллахад хамгийн тулгамдсан асуудал энэ байдаг. Тэтгэврийн мөнгөө хэдэн жилээр нь зээл аваад хэрэглэдэг. Өөрсдөө өлмөн зөлмөн. Эхний удаад зээлийн дарамтад байгаагаа чөлөөлж авах. Дараа нь зах зээлийн хүнд давааг давсан ахмадуудаа хамруулах. Үүний дараа Иргэд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаадаа тэглэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн 80.5 хувь нь дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаанаар Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 43 гишүүн оролцсоноос 80,4 хувийн саналаар дэмжигдлээ. Маргааш холбогдох байнгын хороодоор уг асуудлыг хэлэлцэх бөгөөд үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар эцэслэн шийднэ. 

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?