“Австрали даяар хэдэн сая акр газрыг хамарсан ойн түймэр” дэгдээд байгаа билээ. Томоохон хэмжээний ойн түймрийн улмаас 2000 орчим байшин барилга сүйдэж, 25 хүн, нэг тэрбум орчим амьтан амь үрэгдсэн байна. Түүнчлэн Шинэ Өмнөд Вэльс дэх коала баавгайны гуравны нэг орчим нь устжээ. Тиймээс ойн түймэртэй тэмцэхэд туслахын тулд чадах бүхнээ хийж, нэгдэхийг Америкийн хүнд метал урсгалын “Metallica” хамтлаг уриалан 500 мянга гаруй ам.долларыг хандивлаж байгаагаа мэдэгджээ.
Ж.Сүх