ХАНХҮҮ ХАРРИГИЙН ГЭР БҮЛ ОРДНЫ АМЬДРАЛААС ТАТГАЛЗЛАА

2020-01-09  

Их Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган Маркл нар Хатан хааны ордонд амьдрахаас татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байх шийдвэр гаргаснаа зарлажээ. Уг шийдвэрээ олон сарын турш ярилцаж зөвлөлдсөний эцэст гаргасан  байна. Түүнчлэн ханхүү Харригийн гэр бүл “Бид Хатан хааны гэр бүлийн хүндтэй гишүүн байхаас сайн дураараа татгалзаж, санхүүгийн хувьд бие дааж амьдрахаар шийдлээ”. Гэхдээ бид Хатан хааныг хүндэлж, дэмжсэн хэвээр байх болно хэмээн мэдэгдсэн байна. Хосууд Умард Америкт амьдрахаар шийдсэн бөгөөд ордны хатуу нарийн дэг жаягт баригдан амьдрах нь тэдэнд таалагдахгүй байгааг удаа дараа мэдэгдэж байсан. Тухайлбал Их Британийн хаан ширээг залгамжлагчдын зургадугаарт бичигдэж байгаа ханхүү Харри 2018 оны тавдугаар сард Америкийн жүжигчин бүсгүй Меган Марклтай гэрлэж, тэд жилийн дараа хүү Арчигаа өлгийдөн авсан билээ. Шинэхэн ээж Меганы хувьд үргэлж хэвлэл мэдээлэл, олон нийтийн хараан дор амьдрах дарамттай байгаа тухайгаа ч илэрхийлсэн юм. Ханхүү Харри ч гэр бүлээ хамгаалах үүрэгтэй гэдгээ сануулаад, өөрийн ээж Диана гүнжид тохиолдсон шиг золгүй зүйл тохиолдохыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж байсан.

 

 

Ж.Сүх

Эх сурвалж: BBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?