УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх болов. Хэлэлцэж буй уг асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан "Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай нам нэр дэвшүүлнэ" гэж хатуу заагаагүй. Салбар хуулиар зохицуулагдсан. Цаашдаа бусад улс төрийн хүчнийг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг нь нээх хэрэгтэй" гэлээ. Харин ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан Үндсэн хуульд “ Парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно" гэж заасан байгаа" хэмээн хариуллаа.
О.Гоо-Оюун