Х.ОРГИЛ-ЭРДЭНИЙГ ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭЭС СЭРГИЙЛЖ БАЙНА

2020-01-09  

Зам, тээвэр хөгжлийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг хятадын иргэнээс хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Прокуророос Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэн ч шүүх хүлээж аваагүй. Харин нийслэлийн прокурорын газраас албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэнтэй уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал дахин ирүүлснээр   Х.Оргил-Эрдэнийг албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарчээ.

 

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?