ЗЭЭЛГҮЙ АХМАДУУДЫГ ХУВЬЦААГААР ХУУРАХ УУ ?

2020-01-09  

Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх  тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг асуудлын хүрээнд ахмадуудыг зээлтэй зээлгүйгээр нь алагчилж байна.  Байгалийн баялгаас ашиг хүртээж тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа бол зээлгүй иргэдэд ч мөн ашиг хүртээх хэрэгтэй хэмээн Монголын ахмадын холбооноос мэдэгдэл хийсэн. Улмаар тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг хуулийн төсөлд тусгах санал гаргажээ. Ингэснээр тэтгэврийн зээлгүй 192 мянган ахмадууд Салхитын мөнгөний ордны нэг сая нэг өртөг бүхий хувьцаатай болно гэсэн үг. Гэхдээ хувьцаатай боллоо ч ахмадууд хувьцааг ашиглах, үр шимийг нь хүртэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь яригдаж буй нөөц тогтоогдсон ч, хэзээ ашиглаж эхлэх нь тодорхойгүй салхитийн мөнгөний ордыг одоогоор  ашиглаагүй, хэзээ ашиглаж үр дүнгээ өгөх нь ч тодорхойгүй, зөвхөн ордын нөөцийг нь барьцаалж зээл тавьж тэтгэврийн зээлтэй иргэдийн өрийг төлөх гэж байгаа.

 

 

Т.Хуншагай

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?