Лу.БОЛД: ЗЭЭЛ АВСАН НЬ ХОЖИЖ, АВААГҮЙ НЬ ХОХИРЧ БАЙНА

2020-01-10  

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ШИНЭ нам хэлэлцсэн. Зээл авсан нь хожиж, аваагүй нь хохирч байна гэж бид дүгнэсэн. Монгол Улсад өндөр насны тэтгэврийн 305 мянга гаруй ахмад настан бий. Эдний 240 мянга орчим нь тэтгэврийн зээлтэй. Салхитын мөнгөний ордын 750 тэрбум төгрөгийг 200 мянга гаруйхан хүний тэтгэврийн зээлийг хаахад зориулж байгаа нь нийт иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл юм. Энэ шийдвэр нэг талдаа Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн үйлдэл. Бидний зүгээс ѳѳр шийдлийг санал болгож буй. Тэр нь, Салхитын мөнгөний ордыг барьцаалж бонд гаргах. Түүнээс олох мөнгийг нэг хэсэгт нь биш, нийт тэтгэврийн насны ахмадуудад тэгш хүртээх ёстой гэж үзэж байгаа. Нийт тэтгэврийн насныхан буюу 305 мянга гаруй ахмад настанд олгоход, нэг хүнд ойролцоогоор 2.5 сая төгрөг ногдоно. Энэ мөнгийг иргэдэд шууд бэлнээр олгох ёстой. Одоогийн тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж гаргасан шийдвэр нь буруу. Зээлийг тэглэх нэртэй энэ мөнгө арилжааны банкуудад очихоос ахмадуудын гар дээр нэг ч төгрөг очихгүй.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Huuk+Jonhuu:Bold ch oodtei hun bish ch gelee ene udaad nudee olson asuudliig hondloo.Bayarallaa. Naahdaj oriin daramgui sanaa amar baih tsaashilval yadmaghan ediin zasgagtaa nermees bolooguinhee t toloo shiitguullee gej helj bolohoor bodolgiig MAN neej ogloo.Er ni uls eh ornoo boddog neg ni ****irch aljil albanaas ni salgaj baidag baraan jishigiig MAH-iin darga Uhnaagiin Hurelsuh togs togoldor helbereer ni tsetsegluullee gej irged bodoh bolson. 2020-01-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?