СПРЕЙ ХЭЛБЭРИЙН ХИЙМЭЛ АРЬС ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ

2020-01-11  

Японы Kao Corporation косметикийн компани хэрэглэгчиддээ хоёр дах арьсыг бэлэглэх нэгэн футуристик гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ.  "Est" хэмээн нэрлэгдсэн энэхүү дэвшилтэт бүтээгдэхүүн нь шингэн спрей хэлбэрийн бүтэцтэй бөгөөд арьс руу цацсан тохиолдолд арьсан дээр бүрхүүл бий болгон "хоёр дах арьсыг" үүсгэдэг байна. Kao компанийн онцолсноор "est" нь арьсан дээрх өө сэв, толбо, мэнгэ зэргийг дарах чадвартайгаас гадна арьсыг чийгшүүлэн, орчин тойрны хорт нөлөөнөөс хамгаалдаг байна.  " Est" одоогоор зөвхөн Япон улсад худалдаалагдаж байгаа бөгөөд үндсэн бүтээгдэхүүнээс гадна эссенц ба ханд гэх дагалдах бүтээгдэхүүнүүдийн хамт хэрэглэсэн тохиолдолд арьсыг илүү ихээр хамгаалан, чигшүүлэх болно. Спрей хэлбэрээр тавигдах хоёр дах арьсны үнэ нь 50,000 иен буюу ойролцоогоор 1,250,000 төгрөгөөр үнэлэгджээ.

Япончууд арьсан дээрх өө сэвийг дарах спрей хэлбэрийн хиймэл арьс худалдаалж эхэллээ (фото 1)

 

 

Т.Хуншагай

 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?