АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2020-01-13  

2020.01.12-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 363 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 284-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал:

2020.01.11-ний өдрийн 03:40 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг /Аймгийн төв/ асфальтан замд Тоёота приус маркийн автомашины жолооч М нь  явган зорчигч 51 настай, эмэгтэй Х-г мөргөж амь насын хохироосон.

2020.01.12-ны өдрийн 01:30 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг /Аймгийн төв/ асфальтан замд  Toyota Raum маркийн автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Х нас барсан.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4  тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 1 тохиолдолд бүртгэгдсэн байна. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?