БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН 17 ШҮҮГЧИЙН ДОЛООГИЙНХ НЬ ЭРХИЙГ СЭРГЭЭСЭН БАЙНА

2020-01-13  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны зургаадугаар сард зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Харин дээрх 17 шүүгчийн долоогийнх нь бүрэн эрхийг өнгөрөгч Баасан гарагт сэргээсэн байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Б.Нармандах болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нар эргэж ажилдаа орох боломжтой болсон байна. Шалгалтын явцад давж заалдах шатны шүүхийн дээрх дөрвөн шүүгч Салхитын мөнгөний ордын маргалдагч талуудын гомдлыг хянаад анхан шатны шүүхэд буцаасан нь тогтоогдсон байна. Тэднээс гадна нэр дурдсан гурван шүүгчээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрээгүй нь батлагдсан учраас эрхийг нь сэргээжээ. Салхитын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарыг буруутган яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа аж.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?