“ЦЭЦИЙН” Ж.АМАРСАНАА Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

2020-01-13  

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2020.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналыг Үндсэн хуулийн цэцийн дарга асан гавьяат хуульч, академич Ж.Амарсанаад олгов. Ж.Амарсанаа нь МУИС-ийн тэнхимийн орлогч эрхлэгч, орлогч декан, Шүүх яамны хэлтсийн дарга, Хууль зүй арбитрын яамны газрын даргын албыг хашиж байсан. Тэрээр 1990-1992 онуудад Хууль зүйн сайдаар ажиллаж, анхны ардчилсан Үндсэн хууль батлагдахад Б.Чимид даргатайгаа мөр зэрэгцэн ажиллаж байж. Үүнээс хойш тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргаар 20 гаруй жил ажиллаж, өдгөө төрийн бодлогын хэмжээний баримт бичгүүдэд оролцож, хойч үедээ эрдмээ өвлүүлэн үлдээх чиглэлд анхааран ажиллаж байна. Харин өнөөдөр тэрбээр Б.Чимид багшийнхаа нэрэмжит шагналаар шагнагдлаа.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?