УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ ТӨХӨӨРӨМЖИЙГ АЙЛУУДАД ТАРААЖ ЭХЭЛЛЭЭ

2020-01-13  

Өнөөдрөөс /2020.01.13/ нийслэлийн зургаан дүүрэгт утаа мэдрэгчийг тарааж эхэллээ. Нийслэлийн агаарын чанарын хоёр, гуравдугаар бүсэд утаа мэдрэгч тараах ажлыг гүйцэтгэхийн тулд Европын стандартад нийцсэн утаа мэдрэгчийг БНХАУ-аас худалдаж авч байгаа. Нийт 200 мянган утаа мэдрэгч захиалсан бөгөөд нэг бүрийг нь 18.500 төгрөгөөр худалдаж авчээ. Өнгөрсөн долоо хоногт эхний ээлжийн 20 мянган мэдрэгч захиалгын дагуу ирснийг ийн тарааж эхлээд байгаа юм.  Утаа мэдрэгч тараах хуваарийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас гаргасан ба холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийн хяналт дор тараана гэв. 

  • Хан-Уул дүүрэгт 1285 өрхөд,
  • Баянзүрх дүүрэгт 5000 өрхөд,
  • Чингэлтэйд 3450 өрхөд,
  • Баянголд 1422 өрхөд,
  • Сонгинохайрханд 6933 өрхөд,
  • Сүхбаатар дүүрэгт 1902 өрхөд тараахаар тус тус хуваарилжээ. 

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?