Ё.БААТАРБИЛЭГ: ДРАМЫН ТЕАТРЫН БАРИЛГЫГ НУРААХГҮЙ, ЗАСВАР ХИЙНЭ

2020-01-13  

Ойрын  өдрүүдэд УДЭТ-ийг нураах нь гэх мэдээлэл тархаад байна. Энэ мэдээлэлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг албан ёсоор өнөөдөр тайлбар өглөө. Тэрбээр “2020 оны улсын төсөвт суусан Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр болон Төв номын сангийн шинэчлэлтэд тус бүр 2 тэрбум төгрөг суусан. Энэ мөнгөөр барилгуудыг засах, техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, сандлуудыг шинэчлэх зэрэг ажлыг хийнэ. Эдгээр барилгыг шинэчлэн барихад олон тэрбум төгрөг шаардлагатай. Тийм мөнгө байхгүй. Тиймээс засвар хийнэ. Энэ долоо хоногт гурван байгууллага тус бүрт шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Барилгын засвараас гадна хэрэгцээт зүйлсийг асууж тодруулна. Ямар ч байсан 2021 он гэхэд эдгээр гурван барилгыг засаж, сайжруулна” хэмээлээ.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?