УБТЗ-ЫН ДАРГА ПҮРЭВБААТАР НАРЫН ХЭРГИЙГ ШАЛГАЖ, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ БОЛСОН

2020-01-14  

Авилгатай Тэмцэх Газраас хийсэн шалгалтын явцад (2019 онд ) ѳндѳр тушаалын долоон албан тушаалтанд сануулах, хорин долоон хүнд албан тушаалын цалин бууруулах, дөрвөн албан тушаалтанд албан тушаал бууруулах, гурван албан тушаалтныг ажлаас халах арга хэмжээ авсныг АТГ-аас мэдээллээ. -Нийт 12 тэрбум тѳгрѳгийн хохирол илрүүлснээс 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Нийт хохирлын дийлэх хувийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Жастын Батхүү гишүүнтэй холбоотой хэргийн хохирлын хэмжээ их байсан нь нөлөөлсѳн гэж АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Г.Баярхүү тодотгосон. Олны анхаарал татсан, удаан хугацаагаар шалгаж байсан хэргүүдийг захаас нь шалгаж дууссан байна. Тодруулбал, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нартай холбоотой хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, ХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮ-ийг дэмжих сангийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэрэг, Салхитын мөнгөний хэрэгтэй холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ц.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Мѳн 2019 оноос шалгагдаж буй Зам тээврийн хөгжлийн сайд асан Ганбат, тухайн яамны газрын дарга Доржханд, ЭМДЕГ-ын дарга Алтанхуяг, Дулааны цахилгаан станц 2 төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Бямбахүү нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд хянаж дуусгаад шүүхийн шатанд шилжүүлсэн байна. Ийнхүү албан тушаалтны гэмт хэрэг эцэслэгдэх, улс орныг хохироосон албан тушаалтанд хариу тооцох хуулийн арга хэмжээ үргэлжилж байна.

 

 

Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?