ХАРРИ, МЕГАН НАРЫН ШИЙДВЭРИЙГ ХАТАН ХААН ЗӨВШӨӨРЧЭЭ

2020-01-14  

Харри, Меган нар өмнө нь хааны гэр бүлийн ахмад гишүүдийн үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд бие даах шийдвэр гаргаснаа гэнэт мэдэгдэж, дуулиан тарьсан билээ.  Улмаар Сассекскийн гүн, гүнгийн авхай нарын ирээдүйд гүйцэтгэх үүргийг хэлэлцэхээр хааны гэр бүлийн өндөр зэрэглэлийн гишүүдийг хатан хаан Сандрингемийн ордонд даваа гарагт цуглуулсан байна. Энэ үеэр хатан хаан II Елизаветагаас гадна, түүний ач хүү хунтайж Харри, Харригийн эцэг Уэльсийн хунтайж Чарльз, ах Уильям нар нь оролцон Харри, Меган нарын шийдвэрээс үүдэлтэй үр дагавар, тухайлбал, тэд ордноос хэдий хэмжээний мөнгө авах, ямар цол олгох, мөн тэдэнд арилжааны ямар гэрээ байгуулахыг зөвшөөрөх зэргийг ярилцасан байна. Ингээд Их Британийн хатан хаан II Елизавета Сассекскийн гүн Харри, түүний гэргий гүнгийн авхай Меган Маркл нарын "шинэ амьдрал" эхлүүлэх хүслийг дэмжжээ. Мөн “Бид тэднийг хааны гэр бүлийн бүрэн эрх бүхий гишүүд хэвээр үлдээхийг илүүд үзэж байгаа хэдий ч илүү хараат бус амьдрах хүслийг нь хүндэтгэн ойлгож байна. Үүний зэрэгцээ тэд манай гэр бүлийн үнэ цэнтэй гишүүн хэвээр байх болно" хэмээн хатан хаан мэдэгдэл хийжээ.

 

 

Ж.Сүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?