ХУУЛЬ БУС АН ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ, ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЖ ӨГЛӨӨ

2020-01-14  

Нэн ховор төрлийн алтайн хойлог шувуу, бугын чив болон тарваганы тулам зэрэг хууль бус ан тээвэрлэж явсан зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлж өглөө.

Монгол Улсын Амьтны тухай хууль, Засгийнгазрын 2012 оны 7 дугаартогтоолын 1 дүгээрхавсралт “Ховорамьтныжагсаалт”-д орсон агнахыг болон барихыг хориглосон хойлог шувуу, тул загас, бугын чив, тарваганы тулам тээвэрлэж явсан дараах зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Зөрчлийн тухайд:

2020.01.10-ны өдөр Хөвсгөл аймгийн улсын дугаартай Toyota priusмаркийн автомашиныг зогсоон шалгахад хөлдүү тул загас 3 ширхэг, бугын чив 5 ширхгийг тээвэрлэж явсныг,

2020.01.12-ны өдөр Ховд аймгийн улсын дугаартай Mitsubishi Fugoмаркийн автомашины зогсоон шалгахад хөлдөөсөн тарвага 9 ширхэгийг тээвэрлэж явсныг,

2020.01.12-ны өдөр Говь-Алтай аймгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Алтайнхойлогшувуу 1 ширхэг, тарвага 9 ширхэгтээвэрлэжявсныг тус тус илрүүлсэн байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаарзүйл.Хуульбусааранагнах

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?