УМАРД ИРЛАНД ИЖИЛ ХҮЙСТЭНТЭЙГЭЭ ГЭРЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2020-01-14  

Умард ирландчууд ижил хүйстэнтэйгээ гэрлэлтээ баталгаажуулж болохоор болжээ. Энэ шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн байна. Гэвч  хамтран амьдрагч хэмээн бүртгүүлсэн хосууд одоохондоо "Хамтран амьдрагч" гэх бүртгэлээ "Гэрлэсэн" хэмээн өөрчлүүлэх боломж хараахан бүрдээгүй байгаа гэнэ. Умар Ирландын удирдлагууд энэ асуудалд онцгойлон анхаарч, энэ ондоо багтаан дээрх бүртгэлүүдийг өөрчлөх боломжтой болгох тал дээр ажиллаж байгаа гэнэ. Мөн эсрэг хүйстэн хосууд энэ өдрөөс эхлэн "Хамтран амьдрагч" хэмээн бүртгүүлж болохоор болж байгаа ажээ. Уг асуудалтай холбоотойгоор ижил хүйстэнтэйгээ гэрлэх тухай хуулийн төсөл боловсруулсан УИХ-ын гишүүн Конор МакГинн CNN агентлагт "Тэгш эрх, хайр, хүндэтгэлийг эрхэмлэдэг хүн бүр энэ өдрийг тэмдэглэх хэрэгтэй. Өнөөдөр бол Умард Ирландын хувьд түүхэн өдөр. Өнөөдрөөс эхлээд анги хосууд хайр сэтгэлээ тунхаглаж, албан ёсоор айл болох боломжтой боллоо" хэмээн мэдэгдэл хийжээ.

 

 

Ж.Сүх

Эх сурвалж: BBC

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
munkhuu :manaid ingej huuli garaasai daa tegvel bid heded amar l bna shuu 2020-01-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?