СУРГУУЛИЙН АВТОБУСААР ЗОРЧИГЧ ХҮҮХДҮҮДЭД БАЙРШИЛ ТОГТООХ БУГУЙВЧ ТАРААВ

2020-01-15  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас явуулж эхэлсэн. Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчилж байгаа билээ. Тэгвэл  өчигдрөөс сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдүүдэд байршил тогтоох бугуйвч тарааж, эцэг эхчүүдэд зориулсан  “UB school bus" аппликейшныг ашиглалтад оруулжээ. Ингэснээр сурагчид автобусандаа суухдаа сурагчид бугуйвчаа уншуулах бөгөөд ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ "Ub school bus"аппликейшнаар хаана явж байгаа, автобусандаа суусан эсэх, хөдлөөд хэр удсан зэрэг холбогдох бүх талын мэдээллийг утаснаасаа авах боломжтой.

 

 

Э.Сувдаа

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?