ЗТХЯ нь 2016 оноос хойш Европын холбооны улсуудтай олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн билээ. Үр дүнд нь Монгол жолоочид дэлхийн 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар ЗТХЯ-аас өнөөдөр /2020.01.15/ мэдээллээ. Жолоочид дараах улсуудад олон улсын авто тээвэрлэлт тээвэр хийх боломж бүрдсэн байна. Үүнд, ОХУ, БНХАУ, Казахстан ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украин, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литв, Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг улсууд багтах аж.
О.Гоо-Оюун