ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ НЬ ОУВС –ТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНД ХАЛТАЙ

2020-01-15  

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан. Улмаар 228.6 мянган ахмадын  757.6 тэрбум төгрөгийн зээлийг тэглэж, зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 1-нд гаргахаар болсон. Ингэснээр зарим ахмадууд нэмэртэй хэдий ч улс орны эдийн засагт тогтворгүй байдал үүсэж, олон эрсдэлтэй талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми тайлбар өглөө. Тэрээр " Хөтөлбөрийн гол зорилго нь манай улс реформын шинжтэй өөрчлөлтүүд хийж түүнд нь ОУВС болон бусад улс орон, олон улсын байгууллагуудаас төлбөр өгч байгаа шүү дээ. Санхүүжилт нь үе шаттайгаар орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд сүүлийн төлбөр болох 500 сая орчим ам.доллар орж ирээгүй байна. Хамгийн сүүлд буюу 2019 оны есдүгээр сард гэрээний үнэлгээ хийсэн. Ингэхдээ хоёр төрлийн зөвлөмж өгсөн. Нэг нь төсвийн хөрөнгө оруулалтыг багасгах хэрэгтэй гэсэн. Мөн 2021 оноос эхлээд төлөх өр төлбөрийн бэлтгэлийг хангах шаардлагатайг анхааруулсан. Манай улс ирэх зургаадугаар сараас Хятадын своп хэлцлийн төлбөрийг төлнө. Ингээд жилийн дараагаас ээлж дараалсан томоохон бондуудын төлбөрүүдийг барагдуулах ёстой. Гэвч манайд уг төлбөрүүдийг барагдуулах нөөц алга. Гэтэл тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарснаар ОУВС-raac гэрээгээ зөрчсөн гэдэг асуудал тавьж байна. Ингэснээр дээр дурдсан хамгийн сүүлийн төлбөр орж ирэхгүй байх магадлал өндөр. Гэтэл төгрөгийн ханш суларч байгаа үед зайлшгүй гадаадаас орж ирэх валютын нөөц хэрэгтэй байна. Хэрэв дээрх төлбөр орж ирэхгүй бол төгрөгийн ханш сулрахад ихээхэн нөлөөлнө. Нөгөөтээгүүр, Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн асуудал тавигдаж байгаа тул 2021 оноос өрөө эргүүлэн төлөхөд хүндрэл үүсэж магадгүй. Бидний өнөөгийн нөхцөл байдлаас харахад дахиад л ОУВС-гаас хөтөлбөр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудалтай тулна. Гэрээгээ биелүүлдэггүй, их хэмжээний өртэй учир бага хүүтэй зээл өгөх газрууд олдохгүй болов уу" хэмээн онцоллоо.

 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?