БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ШИНЭЧЛЭХ ДАХИАД НЭГ ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН

2020-01-15  

Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадвар 2019” судалгаанд дүгнэснээр өндөр ур чадвартай мэргэжилтний олдцоороо Монгол Улс 141 орноос 139, мөн 2017 оны “Хүний хөгжлийн тайлан”-д боловсролын чанарын үзүүлэлт 187 улсаас 101-т жагссан байна. Энэ нь Монголын боловсролын салбар бүхэлдээ хангалтгүй байгааг харуулж байна. ЕБС төгсөгчдийн 2018 оны ЭЕШ-ын дүнгийн амжилтыг харьцуулбал, Монголын хүүхэд, багачууд хаана амьдарч байгаагаас шалтгаалж дундаж онооны зөрүү 50 хүртэл, төрийн болон төрийн өмчит бус буюу аль сургуульд сурч байгаагаас шалтгаалж онооны зөрүү зарим хичээл дээр 182 болсон нь Монголд боловсролын тэгш бус байдал гаарсныг илтгэж байна. Мөн 2018 онд танилцуулсан ядуурлын үзүүлэлтүүдэд боловсрол эзэмшээгүй иргэдийн ядуурлын хамрах хүрээ хамгийн өндөр буюу 52.8 хувь байгаа зэргээс шалтгаалан боловсролын салбарт шинэчлэл бус реформ хийх шаардлагатай гэж үзэн “Боловсролын реформ хөдөлгөөн” байгуулж буйгаа өнөөдөр зарлалаа.  Тус хөдөлгөөнийг ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор  Д.Бадарч,  МУБИС-ийн ректор асан  Б.Жадамба, боловсрол судлалын магистр Г.Орхон, З.Энхмөнх, эдийн засагч Ө.Ганзориг, сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар санаачлан эхлүүлж байна. Уг хөдөлгөөн цаашид Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах, Үнэт зүйлд тулгуурласан, суралцагч төвтэй, сэтгэлзүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх, Дижитал суурьтай боловсрол, Тооноос чанарт шилжих биш, тоо бүрийг чанар болгон хувиргах стратеги, Багшийн боловсрол, хөдөлмөрийг төгөлдөржүүлэх, Эцэг, эхчүүдийг бэлтгэх зэрэг стратеги барьж ажиллана хэмээн танилцууллаа. 

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?